
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 14-ний өдрийн 03:57 цагт ОБЕГ иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин бүрэн шатаж байжээ. Албан хаагчид ажиллаж, галыг унтраасан байна. Харамсалтай нь, уг гал түймэрт иргэн Б /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ мэдээллээ.