2025 оны зургаадугаар сарын 7-ны өглөөний 04:30 цагт, Монгол түмний өв соёл болсон морьт харвааны спортод бэлтгэгдэж байсан 18 морь Жаргалантын амнаас хулгайд алдагдсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч Б.Баярбилэг мэдээллээ. 

Тэрээр энэ талаар "Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. 17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12 дугаарт мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг" гэв.