
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаараа хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж тус бүлгийн дарга бөгөөд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр "Эрүүл мэндийн сайдаас салбарынх нь ажилчдын цалингийн талаар мэдээлэл сонслоо.
Мөн Ж.Алдаржавхлан нарын өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гуравдугаарт, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг боловсронгуй болгох зорилгоор бүлгээс ажлын хэсэг байгууллаа.
Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг бол эмч, багш нар нь дунджаас бага цалин авч байна. Салбарын сайд нь албарынхаа дундаж цалинг мэдэхгүй байна. Тэгэхээр сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг болбол цалингаа сайн мэддэг болно.
Намууд төрөөс өгч байгаа санхүүжилтийн 50 хувиас хэтрэхгүй санхүүжилтийг улс төрийн нам өөрөө олдох заалт бий. Гэтэл үүнийг өөрчлөхөөр төсөл өргөн бариад байна. Нам гэхээсээ илүү аж ахуйн нэгж шиг болсон МАН-ын орлого нь хуулийн шаардлагаас даваад байгаа болохоор хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол зүйд нийцэхгүй, зарчимгүй шаардлага. Өнөөдрийн авлига хулгай улс төрийн намтай холбогддог" гэв.