
Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотод залуучуудын зуны спортын IV наадам маргааш нээлтээ хийнэ. Энэ оны сүүлийн олимпод 204 орны 15-17 насны 2700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Наадмын хөтөлбөрт байт харваа, таекондо, хөнгөн атлетик, спорт гимнастик, элсний волейбол, усанд сэлэлт зэрэг 25 спортын төрөл багтжээ. Манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 10 тамирчин өрсөлдөнө.
Маргааш болох нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын багийн тугчаар жүдо бөхийн тамирчин 17 настай Т.Төгсхүслэн сонгогдсон байна. Харин Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллана.
“Дакар-2026” Залуучуудын зуны IV олимпын наадам аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны хооронд явагдана. Энэ удаагийн наадам Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдах юм.
