
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралдлаа. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал "Аймаг, нийслэл, сум дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлүүдийг бүртгэлжүүлж, зураглал гаргаж, эрэмбэлж, тодорхой хугацаанд арилгах төлөвлөгөө боловсруулна. Энэ ажлыг тайлангаар биш үр дүнгээр хэмжинэ. Хэдэн хуудас тайлангаар биш хэдэн эрсдэл арилгаснаар уралдуулж, ажлыг нь урамшуулна. E-mongolia” платформ болон “E-kids” цэсээр дамжуулж хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй асуудлыг мэдээлдэг болно. Үүнийг нь холбогдох байгууллагууд хугацаанд нь шийдвэрлэж, хэдэн эрсдэл арилгаснаар ажлаа үнэлүүлнэ" гэв.
Мөн энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгохыг даалгав.
Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх ёстой. Тиймээс засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгахыг үүрэг болгов.