Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд хөтөлбөр, арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон, эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар П.Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.
Мөн түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгажээ.
П.Алтан-Од нь АН-ын гишүүн бөгөөд нам нь засагт хамтарч байх үед Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм.