
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны пара спортын наадамд Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг тамирчид маань амжилттай оролцож, эх орныхоо төрийн дууллыг хоёр дахь өдрөө эгшиглүүллээ.
Эрэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Азийн наадмын хошой аварга боллоо. Манай тамирчин Узбекстаны Хайдаров Кудратжоныг 2:1- ээр ялсан юм.
Гэрэл зургийг Ж.АдилбишГ.Болор-Эрдэнэ “Ханжоу-2022” Азийн пара наадамд мөн түрүүлж байв.