
Шинжилгээгээр барууд муурын парвовирус (feline parvovirus)-ээр халдварласан нь тогтоогджээ.
Тайланд улсын албаныхны мэдээлснээр, хойд нутгийн Чианг Май мужид байрлах зэрлэг амьтдын паркуудад байсан 72 бар үхсэн ноцтой халдварт өвчний дэгдэлтийг хязгаарлах арга хэмжээг яаралтай авч байна. Үхсэн баруудын ихэнх нь хувийн өмчийн буюу жуулчдад барыг илэх зэргээр хүрэлцэх боломж олгодог Tiger Kingdom Mae Taeng, Tiger Kingdom Mae Rim амьтны хүрээлэнд бүртгэгджээ.
Хамгаалалттай бүсийн албанаас гаргасан мэдээллээр 2-р сарын 8–19-ний хооронд:
Урьдчилсан шинжилгээгээр 72 бар муурын парвовирус (feline parvovirus), өөрөөр хэлбэл муурын панлейкопени (feline panleukopenia)-ээр халдварласан болохыг тогтоосон талаар The Bangkok Post мэдээлсэн байна.
Чианг Май мужийн Мал аж ахуйн албаны мал эмнэлгийн баг задлан шинжилгээ хийж, вирусийн халдвар байгааг баталжээ. Мөн цогцсоос авсан дээжийн лабораторийн шинжилгээгээр нохойн хижиг вирус, майкоплазма бактери мөн илэрчээ. Харин шувууны томууг үүсгэдэг инфлюэнза A вирус илрээгүй гэж мэдээлжээ.
Муурын парвовирус нь маш халдвартай, ихэнхдээ үхэлд хүргэдэг өвчин бөгөөд хоол боловсруулах болон дархлааны тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг.
майкоплазма бактери нь амьсгалын замыг гэмтээж, дархлаа сул амьтдад уушгины хатгалгаа болон амьсгалын хүндрэл үүсгэдэг. Тайландын Мал аж ахуй хөгжлийн газрын ерөнхий захирал Сомчуан Ратанамункланон орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, “Өвчтэй барыг эмчлэх нь нохой, муур эмчлэхээс тэс өөр. Нохой, муур бидэнтэй ойр амьдардаг тул шинж тэмдэг илэрмэгц арга хэмжээ авч болдог. Харин бар хүнтэй ойр амьдардаггүй. Бид асуудлыг анзаарах үед өвчин аль хэдийн хүндэрсэн байдаг” гэжээ.
Мөн тэжээвэр баруудын цус ойртолт дархлааг сулруулж, халдварт өртөмтгий болгож, өвчний тархалтыг түргэсгэсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.
Болсон явдлын улмаас Tiger Kingdom Mae Rim-г 14 хоногоор түр хаан, хоёр байгууламжид нэвтрэхийг хязгаарлан, хашаа, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэх баг ажиллуулжээ.
Харин амьд үлдсэн баруудыг Мэй Тэнг дүүргийн тусгаарлан, асрах төвд шилжүүлсэн эрүүл баруудад вакцин хийхээр төлөвлөж байна.
Сомчуан хэлэхдээ халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж байгаа бөгөөд нохойн хижиг вирус хүнд халддаггүй гэдгийг онцолжээ.
Амьтны эрхийн байгууллага PETA Asia “Эдгээр барууд амьдарч байсан шигээ зовлонтойгоор, хоригдол байдалтайгаар, айдастайгаар үхсэн. Жуулчид ийм газруудад очихоо боливол ашиггүй болж, ийм эмгэнэлт явдал гарах магадлал эрс багасна” гэж мэдэгджээ.
Тайландад өмнө нь ч бартай холбоотой ноцтой халдварт өвчний дэгдэлт гарч байв. Тухайлбал, 2004 онд өндөр халдварт шувууны томуу H5N1 тархах үед Чонбури мужийн Sriracha Tiger Zoo амьтны хүрээлэнд 147 бар халдвараар үхсэн бөгөөд тэдний талыг нь вирус тархахаас сэргийлж устгасан аж.