
БНСУ-ын Улсан хотод уламжлалт байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 38 орны 700 гаруй харваачид оролцож буй тус тэмцээн 30м, 70м, 90м болон 145 метрийн дэлхийн аваргуудыг тодруулав. 90 метрийн зайн харваанд Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр мөнгөн медаль хүртлээ. Мөн 70 метрийн финалын харваанд Б.Ганзориг Малайзын тамирчин Бин Харунтай өрсөлдөж, мөн мөнгөн медалийн болзол хангалаа.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг харваачдыг тодруулж, харваачдыг чансааг тогтоожээ. 2026 оны Дэлхийн нүүдэлчин наадам, Ази тивийн аварга ОУХМ Б.Ганзориг шилдгийн шилдэг тамирчин болж, “Гранпри” шагналын болзол хангалаа. Мөн эхний 10-т Б.Даваасүрэн, Б.Отгонхүү, Л.Отгонбаяр нар багтсан бол 50-д Я.Барамсай, С.Ариунбат, Б.Наранбаяр нар чансаанд багтаж, дэлхийн шилдэг харваачдын эгнээнд бичигдсэн байна.
Тун удахгүй тэмцээний багийн харваа болно.