
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Хоньт" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 12:45 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, “Тал булаг”-ийн уурхайн ажилчид ажиллаж аравдугааар сарын 19-ний өдрийн 18:17 цагт цурамд оруулж, өчигдөр өдрийн 10:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 6000 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.