
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээний спринт буюу ойрын зайн уралдаан өнөөдөр боллоо. Олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож буй Б.Ачбадрах 95 тамирчнаас 81-р байрт орлоо. Эрэгтэйчүүдийн спринт уралдаанд эхний 30-д орсон цаначид хасагдах шатанд өрсөлдөнө.
Манай цаначдын сүүлийн уралдаан хоёрдугаар сарын 12-д болно.