Наймдугаар сард робуста болон арабика сортын кофе хамгийн ихээр үнэ нь өссөн бүтээгдэхүүн гэдгийг биржийн мэдээ харууллаа. Сарын дотор робуста сортын үнэ 1.5 дахин нэмэгдсэн бол арабика үрийн кофе 29 хувиар үнэ нэмжээ. 

ICE Futures, CME Group болон Шанхайн металлын биржийн дүн мэдээллээс үзэхэд өнгөрсөн наймдугаар сард Лондонгийн хөрөнгийн бирж дээр элсэн чихэр, Америкийн зах зээл дээр шар буурцгийн үнэ 4.9 хувиар өссөн байна.

Тэгвэл соронзон үйлдвэрлэхэд ашигладаг неодим үнэ нь сарын дотор 20-иар өслөө. Литийн үнэ 9.2 хувиар, молибдены үнэ 7.7 хувиар тус тус нэмэгджээ.

Энэ оны наймдугаар сард эрчим хүчний бүх гол эх үүсвэрүүд хямдарч, Нью-Йоркийн бирж дээр бензин 13.2 хувь, WTI маркийн газрын тос 8.5 хувь, Брент маркийн газрын тос 8 хувь буурсан аж.

Үүний зэрэгцээ модон материал (-19.2%), зэс (-18.3%) хамгийн их үнэ унасан байна. Жүржийн шүүс хамгийн хямд үнээр эхний 3-т багтсан бөгөөд энэ сарын хугацаанд үнэ нь 13.7 хувиар буурсан байна.