
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 50 суманд аюулт үзэгдэл, ослын 134 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 100 нь обьектын гал түймэр, 12 нь ой, хээрийн түймэр, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.