
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны зургадугаар сарын 10-ны өдөрт шилжих шөнө нийт 1937 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 577 гэмт хэргийн шинжтэй 106, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 25 хэргийг нөхөн илрүүлжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага:
Эрүүгийн хуулийн 27.10. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.