
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Туулын хурдны замын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Бүлгийн хурал 09:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм.
Мөн АН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчдөлтийн яам, Зам тээврийн яам, Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн албаны төлөөлллийг хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл өгөхийг хүсжээ.