
Монгол улсын U23 эрэгтэй шигшээ баг FIBA 3x3 Youth Nations League 2026 - Asia Central/East - Stop 3 тэмцээний аварга боллоо.
3х3 сагсан бөмбөгийн Төв болон Зүүн Азийн залуучуудын цуврал тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод энэ сарын 10-нд эхэлсэн. Нийт зургаан өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Иран, БНСУ-ын баг эр, эм баг өрсөлдөж байна.
Өдөр бүр шинэ аварга тодордог уг тэмцээнд өчигдөр Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг алтан медаль хүртжээ. Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр илүүрхсэн байна.

Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл тэргүүтэй Б.Болор-Эрдэнэ, Э.Энхбуян, А.Хонгорзул нараас бүрдсэн охидын баг тэмцээний хоёр дахь өдөр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр V байр эзэлжээ.
Тэмцээний эхний хоёр өдөр эрчүүдээс БНСУ-ын баг алт авч, эмэгтэйчүүдээс Японы баг тэргүүлсэн юм. Харин гурав дахь тэмцээний эмэгтэйчүүдэд БНХАУ-ын охид ялалт байгууллаа.
Өнөөдөр тус тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.