
Ерөнхий сайд Петер Мажар бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй шатарчин гэгддэг Юдит Полгарыг Унгарын дараагийн ерөнхийлөгчид тохирно гэж үзэж байна. Мажар фэйсбүүк хуудсандаа 49 настай Полгар нь үндэстний эв нэгдлийг төлөөлж чадна гэж тэмдэглээд, даваа гарагт түүнтэй уулзаж, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавина гэжээ.
Эрх баригч Тиса намаас оруулсан баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхийлөгч Тамаш Сулёкын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон.
Дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Виктор Орбанаас засгийн эрхийг авсан Мажарын тэргүүлдэг Тиса нам парламентад олонх тул аливаа хуульд өөрчлөлт оруулах боломж бүрдсэн. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл таван жилийн хугацаанд төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх юм.
Эрэгтэй шатарчидтай өрсөлдөн эрчүүд давамгайлсан энэ спортын дэлхийн шилдэг тоглогч болсон Юдит Полгар нь "Супер гроссмейстер"-ийн босго гэж үздэг 2700 Elo үнэлгээг давсан цорын ганц эмэгтэй юм.
Ерөнхий сайдын мэдэгдэлд тайлбар хүссэн Ройтерс агентлагийн хүсэлтэд Полгар одоогоор хариу өгөөгүй байна.