
Монголын хөлбөмбөгийн талбайд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын “Мөрөөдлийн гоол 2026” тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болж, аваргууд тодорлоо. Уг тэмцээн U13, U15 насны хөвгүүд, охидын ангиллаар болж, шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний урьдчилсан шатнаас шалгарсан дүүрэг бүрийн шилдэг багууд хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд медалийн төлөөх тоглолтод оролцов.
“Мөрөөдлийн гоол 2026” тэмцээний охидын аварга багаар U13 насанд Н.Баттулга дасгалжуулагчтай ОУЦС-ийн баг, U15 насанд Ч.Түвшинбат дасгалжуулагчтай 155-р сургуулийн багууд шалгарлаа. Харин хөвгүүдийн ангилалд U13 насанд Б.Мөнгөнтулга дасгалжуулагчтай Ганзам 20-р сургуулийн баг, U15 насанд Д.Алтаншагай дасгалжуулагчтай 127-р сургуулийн баг тус тус нийслэлийн аварга багаар тодорлоо.
“Мөрөөдлийн гоол 2026” тэмцээний медальт байранд шалгарсан багууд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ.