
Иран дахь дайны тухай анхны мэдээллүүд ихэвчлэн гадаадын телевизийн сувгуудаар гарч байсан бөгөөд олон иранчууд тэдгээрийг үзэх боломжгүй байжээ.
Хоёрдугаар сарын 28-нд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “дарангуйлагч байхгүй болсон шинж тэмдэг байна” гэсэн тодотголтойгоор Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменей АНУ-Израилийн хамтарсан цохилтоор амиа алдсан байж магадгүй талаар анх мэдэгдсэн байна.
Гэвч Ираны төрийн телевизүүд энэ талаар огт мэдээлээгүй байна.
Засгийн газрын албан тушаалтнууд Хаменей нас барсан эсэхийг баталж ч, үгүйсгэж ч чадаагүй. IRTV3 сувгийн нэг хөтлөгч үзэгчдэд “засгийн газрын мэдээлэлд итгэх”-ийг уриалж, түүний үхлийн тухай мэдээллийг “үндэслэлгүй цуурхал” гэж нэрлэжээ.
Хаменей нас барсныг Ираны төрийн хэвлэлүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сошиал сүлжээндээ нийтэлснээс хэдэн цагийн дараа л мэдээлсэн байна.
Дайн эхэлснээс хойш Ираны төрийн хэвлэлүүд баримт болон ташаа мэдээллийг хольж, үйл явдлын албан ёсны хувилбарыг дотоодын үзэгчдэд хүргэж байна. Сая сая иранчууд гадаадын перс хэл дээрх телевизийн сувгуудыг үздэг ч интернетийн тасалдал, мэдээллийн хэт их хяналт болон хоригийн улмаас бие даасан мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын мэдээлснээр Иран нь хэвлэлийн эрх чөлөө хамгийн их хязгаарлагддаг орнуудын нэг юм.
1979 оны Ираны хувьсгалаас хойш тус улсын бүх хэвлэл мэдээлэл хатуу хяналт дор ажиллаж иржээ. Барууны олон мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа BBC Persian Иранаас шууд мэдээлэхийг хориглодог.
Шинжээчдийн хэлснээр төрийн хэвлэлүүд дайны талаар:
Харин Израил болон АНУ-ын цохилтод өртсөн цэргийн ба засгийн газрын объектуудын талаар бараг дурддаггүй байна.
Зарим мэдээлэлд худал тоо баримт ч багтжээ. Жишээ нь Исламын Хувьсгалт Хамгаалагчдын Корпустай холбоотой Тасним агентлаг дайны эхний хоёр өдөр АНУ-ын 650 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлсэн боловч Пентагон тухайн үед зургаан цэрэг нас барсныг л баталсан байна.
Мөн төрийн хэвлэлүүд хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч дүрс бичлэг ашиглаж эхэлжээ. Жишээлбэл, төрийн Press TV суваг Бахрейнд Ираны довтолгооны дараах галын бичлэг хэмээн видео нийтэлсэн ч шинжээчид уг дүрсийг AI-аар бүтээсэн болохыг илрүүлсэн байна. Ийм төрлийн мэдээлэл дайнтай холбоотой суртал ухуулгын нэг хэсэг болж байна гэж шинжээчид үзжээ.
Хүний эрхийн байгууллага Witness-ийн судлаач Махса Алимардани “Тэд өөрсдийн ялалтын түүхийг бий болгохыг хичээж байна. Тэр түүхэнд Ираны цэрэг маш хүчтэй харагдах ёстой” гэж хэлжээ.

Зарим мэдээлэл бодит баримт дээр тулгуурласан байдаг. Жишээ нь гуравдугаар сарын 3-нд сургуулийн цохилтоор 160 гаруй хүүхэд, ажилтан амиа алдсан тухай мэдээлэл бодит байсан бөгөөд хиймэл зураг гэж зарим хүн үзсэн ч хиймэл дагуулын зураглал уг оршуулгын газрыг баталсан байна.