Ерөнхий сайдын ивээл дор Баянхонгор аймагт зохион байгуулагдаж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр долоо дахь өргийн тоглолтоор үргэлжилнэ. Тэмцээний зургаан өргийн дараах байдлаар эмэгтэйчүүдийн ангилалд Их мастер Б.Мөнгөнтуул болон Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар адил 5,0 оноотой болсон бол Б.Баярмаа, Х.Баясгалан нар 4,5 оноогоор 4-5-р байрт бичигдэж эхэллээ. 

Эрэгтэйчүүдийг улсын аварга С.Билгүүн 4,5 оноогоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол Х.Итгэлт, М.Амилал, Э.Баасансүрэн нар 4,0 оноотой, С.Чингүүн, Г.Амартүвшин, Ү.Агибилэг нар 3,5 оноогоор удаалж байна.

Ташрамд дуулгахад, 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний ангилал бүрт эхний дөрөвт орсон шатарчид үндэсний шигшээ багт багтаж, улмаар ирэх онд болох дэлхийн шатрын олимпиадад орох эрхтэй болох юм.