
Иргэн Б.Болдбаатар хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хурааж, 100 саяас дээш бол бүх насаар нь хорих ял оноох агуулгатай нийтийн өргөдөл санаачилжээ. Уг өргөдлийг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянга давсан хүрсэн учир УИХ-ын дарга чуулганы хуралдааны эхэнд уг өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж байгаагаа танилцууллаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураах ёстой.
Засгийн газраас энэ хуулийг 2025 оны зургаадугаар сард өргөн барьсан боловч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барина гэсэн боловч одоог хүртэл байхгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нарын тавьж буй энэ тухай шаардлага бий. Засгийн газар төслөө өргөн барихгүй бол УИХ-ын гишүүд өргөн барих хэрэгтэй" гэв.