
2022 онд бүс нутгийн төвүүдийн санаачилгаар “Олон улсын хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-г байгуулсан бөгөөд энэхүү сүлжээ нь хотуудын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлэх, шилдэг туршлага солилцох, бодлогын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. 2026 оны байдлаар 28 улсын 116 хотууд тус сүлжээнд нэгдсэн байна.
Монгол Улсаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хотууд, Завхан, Төв болон Хэнтий аймгууд “Олон улсын хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр
Словенийн нийслэл Любляна 2014 онд Европын Холбооны нийслэлүүдээс анх “Zero Waste” зорилго тавьсан. Өнөөдөр тус хот ахуйн хог хаягдлынхаа 70 орчим хувийг тусад нь ангилан цуглуулдаг болсон. Энэ жишээний гол санаа нь ганц технологид биш, хотын захиргаа, иргэд, аж ахуйн нэгжүүд нэг тогтолцоогоор ажилласанд байгаа. 2025 онд зөвхөн Улаанбаатар хотод 1.83 сая тонн хог хаягдал үүссэн. Үүний 16.3 хувь нь хуванцар хаягдал байна. Нөгөө талд хотын хэмжээнд 1000 гаруй ангилан ялгах цэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид тэгээс эхлэхгүй. Суурь нь байна. Харин одоо энэ ажлыг илүү нэгдсэн систем болгох хэрэгтэй