
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас илэрсэн допингийн маргааныг шийдвэрлэх арбитрын хурал өнөөдөр товлогдсон. Гэвч хурлыг энэ сарын 24-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Н.Өсөхбаяр хурлын дараа ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй.
Барилдах эрхээ хасуулаад буй Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн билээ.