Цаг агаарын урьдчилдсан мэдээллээр маргааш буюу наймдугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн баруун болон хойд хэсгээр усархаг бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна. Улаанбаатарт маргааш өдөртөө үргэлжилсэн бороотой байна.
Наймдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймаг болон Дундговийн нутгийн зүүн хэсэг, Говьсүмбэр аймгийн нутаг, Хэнтийн баруун болон хойд хэсэг, Дорнодын хойд хэсгээр, 21-ний өдөр Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.