
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүрх хүзүү” гэх газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага тавдугаар сарын 06-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.
Хэнтий аймаг, Галшар сумын "Ноён уулын-Ар" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 5-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 28 хүн, 6 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар тавдугаар сарын 5-ны 20:40 цагт түймрийг цурамд оруулж, тавдугаар сарын 6-ны 09:30 цагт бүрэн унтраасан байна. Уг түймэрт 15х5 метрийн хэмжээтэй малын саравч, 30 га хээрийн талбай өртжээ.