
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадамд оролцож буй Хойд Солонгосын баг 7 алт, 8 мөнгө, 9 хүрэл, нийт 24 медальтайгаар жагсаалтын 11-р байрт бичигдэж байна.
Тэгвэл хүндийн өргөлтийн 10 тамирчин оролцсоноос долоо нь алтан медаль хүртэж, хоёр нь мөнгө, нэг нь хүрэл медаль хүртсэн байна. Зарим жинд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.
Наадмын сүүлийн өдрүүдэд чөлөөт, сонгомол бөхийн тамирчид нь мөн онцгой амжилттай оролцож байна. Одоогоор Хойд Солонгосын чөлөөт бөхийн хоёр эмэгтэй тамирчин мөнгөн медаль хүртжээ.