
Японы нэхмэлийн нэрт дизайнер Рэйко Судо болон түүний үүсгэн байгуулсан “NUNO” студийн бүтээлүүдийг Лос-Анжелесийн "Урлагийн музей"-д дэлгэнэ. “Textile Alchemy: The Art of Reiko Sudō & NUNO” нэртэй уг үзэсгэлэн есдүгээр сарын 20-нд нээлтээ хийх юм.
Энэ нь Судогийн 40 гаруй жилийн уран бүтээлийг хамарсан хамгийн өргөн хүрээтэй ретроспектив үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнд 100 гаруй хязгаарлагдмал тоогоор бүтээгдсэн нэхмэл эдлэлээс гадна түүний гар зураг, загварын ноорог, түүхий эд, багаж хэрэгсэл, туршилтын загваруудыг дэлгэн үзүүлэх аж.



-660x0.jpeg)
Рэйко Судо японы уламжлалт нэхмэлийн арга техникийг орчин үеийн технологи, үйлдвэрлэлийн шинэ материалтай хослуулдгаараа онцлог. Түүний бүтээлүүдэд металл, хром, спандекс, био задралд ордог хуванцар зэрэг ердийн нэхмэлд төдийлөн ашигладаггүй материалыг туршиж ирсэн бөгөөд японы уламжлалт урлаачидтай хамтран ажиллах замаар гар урлалын мэдлэгийг хадгалахыг зорьдог байна.