
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын цуврал тэмцээн маргааш Улаанбаатарын төв талбайд эхэлнэ. "FIBA 3x3 Сүхбаатар" дэлхийн гран-при тэмцээнд Япон, Серб, АНУ, Австрали, Испани, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг орны шилдэг багууд оролцоно. Манай улсаас тэмцээний үндсэн хэсэгт "Улаанбаатар ММС Энержи", "Сансар МБанк" гэсэн хоёр баг оролцох эрхээ авчээ. Маргааш болох урьдчилсан шалгаруулалтаас дахин хоёр баг шалгарч шилдэг 12 багтай нэгдэн өрсөлдөх юм.
Цуврал тэмцээний хоёр дахь болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.