
Сүүлийн жилүүдэд дэлхийн инди хөгжмийн ертөнцөд сонсогчдын анхаарлыг татсан хамтлагуудын нэг бол Шинэ Зеландын “Mild Orange” юм.
Тайван, уянгалаг уур амьсгалтай дуугаралтаараа танигдсан тус хамтлагийн бүтээлүүд интернэт орчин болон стриминг платформуудаар дамжин олон улсын сонсогчдод хүрч, дэлхийн хаа сайгүй өөрийн сонсогчдын хүрээг бий болгожээ.
“Mild Orange” хамтлаг Азийн хэд хэдэн хотыг хамарсан аялан тоглолтоо эхлүүлж байгаа бөгөөд уг аяллын нэгэн зогсоол нь Улаанбаатар хот байх юм. Монголын амьд хөгжмийн орчныг дэмжин ажилладаг “Baga Toirog”-ийн зохион байгуулж буй энэхүү тоглолт ирэх гуравдугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болно.