
Талбайн теннисний энэ оны цуврал тэмцээнүүд Ази тивд болж байна. Бээжинд болж буй “China Open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд олимпын аварга Жэнь Чинвэнь үлдлээ. Тэрээр Арменийн теннисчин Чараеваг 6:1, 2:6, 6:4-өөр хожиж, дараагийн тойрогт шалгарлаа.
Энэ тэмцээнд цагаан хуудсаар оролцсон Жэнь Чинвэнь Азийн тивийг төлөөлөн ганцаараа шилдэг наймд үлдсэн байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Украйны Елиан Свитолина юм.
“China Open” тэмцээний шөвгийн наймд ОХУ, Чех, Польш, Белгийн теннисчид үлджээ.