"FIBA Asia Cup 2029" буюу сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд ирэх пүрэв гарагт Монголд эхэлнэ. Уг тэмцээнд өрсөлдөхөөр Тайланд, Индонез, Фижи, Малайз болон Хонконгийн багууд манай улсад ирлээ. Багууд тус бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг цааш өрсөлдөх эрхийг авах юм. Одоогоор F хэсгийг Тайланд, Хонконг зургаан оноотой тэргүүлж байгаа бол Монгол, Малайз тус бүр тав оноогоор 3-4-р байрт жагсаж байна. Харин Индонез, Фижигийн баг тус бүр дөрвөн оноотой жагсаалтын сүүлд бичигдэж байна.
Улаанбаатарт болох тоглолт ирэх пүрэв гарагт Фижи-Хонконгийн тоглолтоор эхэлнэ. Харин манай шигшээ баг Индонезийн багтай мөн энэ өдөр эхний тоглолтоо хийх юм. Манай залуус өөрийн талбайд Индонез, Хонконг, Малайзын багуудтай тоглоно.
Тэмцээний хуваарь:
Пүрэв гараг /11.26/
13:00 – Фижи vs Хонконг
16:00 – Тайланд vs Малайз
19:00 – Монгол vs Индонез
Баасан гараг /11.27/
13:00 – Малайз vs Фижи
16:00 - Индонез vs Тайланд
19:00 – Хонконг vs Монгол
Ням гараг /11.29/
13:00 – Фижи vs Индонез
16:00 – Тайланд vs Хонконг
19:00 – Монгол vs Малайз