
Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадам бүрээр гадаадын хүндтэй зочинтой байх болсон. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт долоодугаар сарын 9-11-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь БНСУ-ын Төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа хийж буй айлчлал юм. Энэхүү айлчлалын өмнө БНСУ-ын Ерөнхийлөгчийн “И Жэ Мёны дуртгал” ном манай улсад худалдаанд гарч эхэллээ.
Хүнд амьдралаас өсөн өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг уг номонд өгүүлжээ.
“И Жэ Мёны дуртгал” ном энэ сарын 4-нөөс эхлэн зөвхөн Интер номын бүх салбараар худалдаалж эхэллээ. Мөн наадмаас өмнө дараах холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлүүлж авах боломжтой ажээ. https://forms.gle/tvEqZfDgRVQ2iUaE6