
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар нас барсан иргэдийн 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлдэг болох шийдвэр гарчээ.
"Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааг өвлүүлэх шийдвэр гарлаа. 130 гаруй мянган хүн сүүлийн 10 жилд нас барсан. 1072 хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн үр хүүхэд, ойрын төрөл садан хэн өвлөж авахаа эхлээд тодорхойлно. Улмаар нотариат хийлгээд, үнэт цаасны дансандаа бүртгүүлснээр өвлөж авах эрх нээгдэнэ. Мөн өмнөх жилүүдийн хуримтлагдсан ногдол ашгийг хүртэх боломжтой. Бэлтгэл ажил шаардлагатай тул энэ ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ" гэв.