
Хятадын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас Австралийн найруулагч Габириелль Брэдигийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Шилдэг баримтат кино”-ны шагнал хүртлээ.
Тус бүтээлийг Австралийн “Over Here” продакшн, “Германы “Chromosom” фильмс, Монголын “Гуру медиа” хамтран бүтээсэн юм.
Энэ удаагийн наадамд 125 орны 2825 бүтээл өрсөлджээ. Зөвхөн баримтат киноны төрөлд л гэхэд 100 гаруй бүтээл өрсөлдсөнөөс тус кино шалгарсан байна.
Байгаль цаг уурын өөрчлөлт буюу хүчтэй хуй салхинд өртөж, Улаанбаатар хот руу нүүх болсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат малчин Д.Даваасүрэнгийн гэр бүл түүнийг даган өрнөх олсон, гээсэн үнэт зүйлс, мянга мянган жил оршин тогтносон нүүдэлчин ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгаа бодит түүхийг энэхүү кинонд өгүүлдэг аж.
Түүнчлэн уг бүтээл нь 2026 оны “Оскар”-ын “Шилдэг олон улсын кино” төрөлд Австралийг төлөөлж нэр дэвшсэн бөгөөд ирэх сараас "Юнивишн", "Ddish", "Look TV" болон "VOO" сувгаар үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж.