
АНУ, Канад, Мехсик гэсэн гурван улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн хоёр эрх тодорлоо.
Тив хоорондын сүүлийн ганц тоглолтод Азийн бүсээс шалгарсан Ирактай Боливи, харин Ардчилсан Конготой Ямайкын багууд тоглохоор шалгараад байсан. Энэ сүүлийн тоглолтоос Ардчилсан Конго, Иракын багууд ялалт байгуулж 48 багт багтлаа.
Ардчилсан Конго – Ямайк 1:0
Энэ тоглолтын 100 дахь минутад Аксель Туанзебе хожлын гоолыг оруулж, Ардчилсан Конго улс 47 дахь багаар тодорлоо. "Манчэстер Юнайтэд" академиас гарч ирсэн Туанзебегийн гоолийн ачаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс 52 жилийн дараа ДАШТ-ийг зорих эрхтэй боллоо. Тэд хамгийн сүүлд 1974 онд орж байв.
Ирак – Болив 2:1
Хамгийн сүүлийн тоглолт Азийн бүсээс шалгарсан Ирак болон Болив улсын шигшээ багийн хооронд боллоо. Аль хожсон нь 48 дахь баг болох байсан шийдвэрлэх тоглолт Мехсикийн талбайд болсон. Тоглолт 2-1-ээр Иракын ялалтаар өндөрлөж, Азийн дахин нэг баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих эрхтэй болов. Али Ал-Xамади, Хуссейн нарын гоол багтаа дэлхийн аваргын тийзийг авчирлаа. Ингэснээр өнөөдөр 2026 оны ДАШТ-ий 48 баг бүрэн тодорлоо.
Европ тивээс Босни Херцеговин, Швед, Чех, Турк багууд, тив хоорондын бүсээс Ардчилсан Конго, Иракын багууд шалгарч 48 баг бүрдлээ.
