
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөхнуур багийн "Авдар хараат" гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 11:25 цагт онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, мэргэжлийн анги, орон нутгийн нийт 117 хүн, есөн автомашин, нэг трактортой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:00 цагт цурманд оруулжээ. Улмаар өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны 07:00 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.