
Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Хайнань мужийн Чианжиан хотноо болж байна. Тус тэмцээнд Зүүн Азийн 14 орны 264 шилдэг өсвөрийн шатарчид стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр аваргуудаа тодруулж эхэллээ. Манай улсаас өсвөрийн 40 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
Тэмцээн түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхэлсэн бөгөөд энэ төрөлд манай шатарчид хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, хөвгүүдийн U10 насны ангилалд Б.Энхмандал, U18 насанд З.Нарансолонго нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Тэмцээний үндсэн төрөл өчигдөр эхэлсэн. Хөвгүүдийн U8 насанд Б.Үйлстүвшин 3,5 оноогоор 5-р байрт, U12 насанд Т.Ананд 4,0 оноогоор 3-р байрт, U16 насанд Г.Тэнүүндалай 3,5 оноогоор 4-р байрт, U18 насанд Н.Содбилэгт 3,0 оноогоор 5-р байрт тус тус жагсаж байна. Мөн охидууд медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтуудыг хийж байна.
Тэмцээний 6-р өргийн тоглолт өнөөдөр болно.