
Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан үргэлжилж байна.
Манай бөхчүүдээс 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарсан бол 53 кг-д Б.Отгонтуяа шөвгийн наймд ялагдлаа.
Э.Дэлгэрмаагийн дараагийн өрсөлдөгч бол “Парис-2024” олимпын мөнгө, “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Киргызстаны алдарт тамирчин М.Жуманазарова юм.
Харин 53 кг-ын жинд Б.Отгонтуяаг ялсан БНХАУ-ын Жин Жан шигшээ барилдаанд шалгарч чадвал манай бөх маргааш дагах барилдаан хийнэ.
Өнөөдөр 21:00 цагаас манай гурван бөх хүрэл медалийн төлөө барилдана. Тодруулбал, 57 кг-ын жинд Б.Хулан, 65 кг-ын жинд Т.Энхжин, 76 кг-ын жинд Э.Даваанасан нар хариуцлагатай барилдааныг хийнэ.
Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.