
Өнгөрсөн сард мах, маханбүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өссөн гэдгийг ҮСХ танилцууллаа. Үүнд үхрийн махны үнэ 42.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 41.5 хувиар тус, тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Үүний улмаас тахиа, гахайн махны импорт нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард тахиа, гахайн мах, өөхний импорт 28.2 хувиар өсжээ.
Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөн байна. Цагаан будааны импорт 2.1 дахин өссөн статистик гарчээ.