
Монгол Улс 2013 онд 3,000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, Гиннест бүртгүүлсэн. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан. Энэ жил Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг болон олон орны төлөөлөл оролцсон дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газраас адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээг энэ сарын 5, 6-ны өдүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт зохион байгуулахаар болжээ.
"Хаадын хаан морин парк"-т болох арга хэмжээний үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, адуучдын ур чадварыг харуулсан эмнэг сургах, жороо морины үзүүлбэр, “Адуун төвөргөөн” морьт жагсаал болно. Мөн морин хуурын үзэсгэлэн болон гар урлалын үзэсгэлэн худалдааг хийж, морин аялалыг зохион байгуулахаар болжээ.
