
Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор багцын мэдээллийг Боловсролын яамнаас танилцууллаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд аутизм, хөгжлийн үнэлгээ хийх бөгөөд биеийн хэмжилт, хараа зүйн үзлэгт хамруулна. Харин өсвөр насны хүүхдүүдийн нуруу, тавхайг хөгжлийг шалгахаас гадна сэтгэл зүйн байдлыг үнэлэх аж.



