
Цахим ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Esports World Cup-2026” тэмцээн Францын Парис хотод болж байна. Тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд эхэллээ.
"The MongolZ" баг Mэйжорын аварга “Falcons” багтай хасагдах шатны шийдвэрлэх тоглолтыг хийлээ. Энэ тоглолт 2-0 харьцаатай “Falcons” багийн ялалтаар өндөрлөж, цааш тоглолтыг үргэлжлүүлэх эрхийг авлаа.
Хоёр баг сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр удаа учраа таарсан. “IEM Cologne 2025” тэмцээнд "The MongolZ" баг 2:0 харьцаатай ялсан. Харин “PGL Astana 2026”-д шийдвэрлэх гурав дахь map дээр нэмэлт цагт буюу “Falcons” баг 16:12-оор ялалт байгуулж байв. Тэгвэл “Esports World Cup-2026”-ийн хасагдах шатанд дахин учраа таарч “Falcons” баг цааш тэмцээнийг үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
“Esports World Cup 2025” тэмцээний аварга "The MongolZ" багийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай /"maaRaa"/ энэ жилийн тэмцээнд оролцоогүй. Мөн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж хоёр шинэ тоглогч багтсан юм.