
Дэлхийн дартсын холбооноос Ази, Номхон далайн бүсийн дартсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх аравдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээнд Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон, Тайланд, Филиппин, Энэтхэг, БНХАУ-ын Тайванийн тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
Монгол Улсад анх удаа болох “Asia-Pacific Cuр” тэмцээн нь насанд хүрэгчдийн ангиллаас гадна өсвөрийн аваргуудыг тодруулна.
Ташрамд дуулгахад, 2024 онд Тайвань улсад болсон “Asia-Pacific Cup” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг нийлбэр дүнгээр түрүүлж, аваргын цомыг хүртэж байжээ.