Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 243.3 мянган га-талбайгаас 338.5 мянган тонн үр тариа, 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 27.6 мянган га-аас 14.6 мянган тонн ургац тус тус хураалаа.

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна. 

Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гараад буй аж. 

Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.