
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.
Бөх сонирхогчид наадмын түрүү бөхийн тоонд оруулж таамаглаж байсан улсын арслан Ц.Бямба-Отгон Архангай аймгийн Хотонд сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэнд өвдөг шороодлоо. Ингэснээр Өвөрхангай аймгийнхны итгэл хүлээлгэж байсан бөхчүүд бүгд өвдөг шороодлоо. Тухайлбал, өчигдөр хоёрын даваанд улсын харцага Б.Цэдэнсодном, О.Наранбаатар нар өвдөг шороодсон юм.