
“Айчи-Нагояа 2026” Азийн зуны спортын ХХ наадам ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан зарим спортын төрлүүдэд оролцох улсын нэрс тодорсоор байна. Волейболын эрэгтэй багийн төрөлд Монгол Улсын эрэгтэй баг оролцох боломжгүй болжээ. Учир нь 2023 оноос хойш олон улсын томоохон тэмцээнд оролцоогүй байсан манай эрэгтэй волейболчид энэ удаагийн Азийн наадмыг өнжихөөр боллоо. Монголын эрэгтэй волейболчид 1994 оны Азийн наадмаас эхлэн оролцсон бөгөөд хамгийн сүүлд 2022 онд Ханжоу наадамд өрсөлдсөн удаатай.
Харин манай эмэгтэй баг Азийн шилдэг 16-н багт багтаж “Айчи-Нагояа 2026”-д өрсөлдөхөөр болж байна.

