
Ойрхи Дорнодод дайн дэгдэж, эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. АНУ, Израилийн дайралтын дараа Иранаас Америкийн цэргийн бааз байрладаг Катар, Саудын Араб, АНЭУ, Кувейт, Оман, Бахрейн зэрэг Булангийн орнуудад цохилт өгч эхэлсэн.
Азийн хөлбөмбөгийн холбооноос тус бүс нутагт тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Мөн Ираны дронууд Эр-Рияд хот дахь АНУ-ын ЭСЯ-д довтолсны дараа Роналду гэр бүлээ аюулгүй газарт аваачихаар Саудын Арабыг орхисон байна. Түүний хувийн онгоц өнгөрсөн даваа гаргийн өглөө Саудын Арабаас гарч, Египет, Газар дундын тэнгис дээгүүр нисэн, Испанийн Мадрид хотод газарджээ.
Роналду 50-60 сая ам.долларын үнэтэй "Bombardier Global Express XRS” онгоцтой. Хар өнгийн загвартай, дээр нь CR7 гэсэн бичигтэй тансаг хөлөгт нийт 14–19 хүн суух боломжтой бөгөөд унтлагын хэсэг, гал тогоо, Wi-Fi зэрэг тоноглолтой.