
АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө шөнө эхэлнэ. Анх удаа 48 баг өрсөлдөх тэмцээн А хэсгийн Мексик-Өмнөд Африкийн тоглолтоор эхэлнэ. Мөн энэ тоглолтын дараа БНСУ-Чехийн тоглолт болно.
Энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолтыг МҮОНТ, Боловсрол ТВ, Сүлд ТВ, NSports сувгууд шууд дамжуулна. Өнөө шөнө болох нээлтийн тоглолтыг NTV, MNB, NSports сувгаар гаргана. Харин БНСУ-Чехийн тоглолтыг маргааш 10:00 цагаас Сүлд ТВ-ээр шууд дамжуулан үзүүлэх юм байна.