Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сард 8.2 хувиар өссөн дүнтэй гарсан. Энэ нь өмнөх сараас 0.6 хувиар өссөн дүн аж. Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар нэмэгджээ.
Улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар буюу 26.9 хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувь буюу 51.6 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.