
Эдгар Погийн өгүүллэгүүд нь хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн онцгой үзэгдлүүдийг нөмөрсөн тэнгэр мэт эцэс төгсгөлгүй үргэлжлэх хар нөмөргөн дунд явагддаг золгүй, баатарлаг хүмүүсийн айдас цочрол, уран сэтгэмжээс төрсөн эцэс төгсгөлгүй шаналал, гүн ухааны урт бодолдоо түүртсэн суутнуудын амьдралын эсээ байдаг. Энэ удаагийн дугаартаа Нэпко хэвлэлийн газрын редактор, орчуулагч Э.Цогзолмааг урьж детектив зохиолын үндэслэгч Эдгар Аллан Погийн “Улаан үхлийн баг” номыг онцлон ярилцлаа.